Шинэ багш
Заадаг хэл: Англи хэл
Ярьдаг хэл: Англи хэл (төрөлх), Солонгос хэл (A2), Хоса / Xhosa (C2), Зулу / Zulu (B2)
“TEFL & TESOL Certified Teacher | 6 Years of Experience | Learn with Confidence!”
Сайн байна уу? Миний хичээлд тавтай морил! Намайг Sine гэдэг. Би TEFL болон TESOL гэрчилгээтэй, англи хэл заасан зургаан жилийн туршлагатай багш. Хүүхэд, өсвөр насныхан, насанд хүрэгчид гээд янз бүрийн нас, түвшний суралцагчдад хичээл зааж ирсэн. Би компьютерын шинжлэх ухааны чиглэлээр их сургууль төгссөн. Сурч эзэмшсэн мэдлэг, багшлах туршлага маань хичээлээ сайтар төлөвлөж, суралцагч бүрд тэвчээртэй хандаж, өөрийнх нь хурдаар сурахад дэмжлэг үзүүлэхэд тусалдаг. Хичээлээ таны зорилгод тохируулж, нөхөрсөг уур амьсгалтай, харилцан яриа, дасгалд тулгуурлан явуулдаг. Та англиар ярих, унших, бичих чадвараа хөгжүүлэх, эсвэл дуудлага, дүрэм, үгийн сангаа сайжруулахыг хүсвэл би алхам бүрд тань тусална. Би хүүхдүүдийг тоглоом, харилцан яриа, сонирхолтой дасгалаар дамжуулан англиар өөртөө итгэлтэй ярьж сурахад нь туслах дуртай. Насанд хүрэгчдэд өдөр тутмын яриа, бизнесийн англи хэл болон ажлын орчинд англиар харилцах чадвараа хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлдэг. Шинэ хэл сурахдаа алдаа гаргахаас санаа зоволгүй, асуултаа чөлөөтэй асууж, бодлоо өөрийнхөөрөө илэрхийлж чаддаг байх нь чухал гэж би боддог. Хичээл дээр уулзахыг тэсэн ядан хүлээж байна. Хамтдаа дадлага хийж, англи хэлийг өдөр тутамдаа илүү чөлөөтэй хэрэглэж сурцгаая!
Hello and welcome! My name is Sine, and I'm a TEFL and TESOL-certified English teacher with six years of teaching experience. I've had the pleasure of working with students of different ages, backgrounds, and English proficiency levels, from young learners and teenagers to adults. I hold a degree in Computer Science, along with TEFL and TESOL certifications. My educational background and teaching experience have helped me develop a patient, organised, and student-centred approach to teaching. My lessons are friendly, interactive, and designed around your individual learning goals. Whether you want to improve your speaking, pronunciation, grammar, vocabulary, reading, or writing, I'm here to help you every step of the way. I especially enjoy helping young learners build confidence in English through fun activities, conversations, games, and engaging lessons. For adult learners, I also offer support with everyday English, conversational skills, Business English, and professional communication. I believe learning a new language should be an enjoyable experience where you feel comfortable making mistakes, asking questions, and expressing yourself. I can't wait to meet you in class. Let's learn, grow, and make English feel natural together!
6 жил заасан
Багш долоо хоногийн хуваариа удахгүй нээнэ.
Ердийн хичээл · 60 мин
66,500₮
Захиалгаа үргэлжлүүлэхийн тулд нэвтэрнэ үү.